Monday, October 17, 2016

Форевер ливинг продактс компаний маркетинг



Дэлхийн Шууд Худалдааны Нийгэмлэг (WFDSA) хүлээн зөвшөөрсөн систем болох олон үет маркетингийг Форевер ливинг продактс компани үйл ажиллагаандаа ашигладаг.
  • Энгийн хэрнээ үнэлгээ өндөртэй бизнес эрхэлнэ. Нарийн мэргэжил, ажлын дадлага туршлага шаардахгүй. Хэн ч хийж болох энгийн бизнес. Харин ашиг нь энгийн байдалтайгаа харьцуулахад хавьгүй өндөр. Манай бүтээгдэхүүний чанар чансаа, бизнесийн төлөвлөгөөний энгийн байдал нь угтаа хэн ч амьдралаа дээшлүүлэх бүрэн боломжтойд оршиж байгаа юм. Зарим хүмүүс эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүнийг эрж хайх явцдаа манай үйлчлүүлэгчид болж гайхалтай бүтээгдэхүүнийхээ талаарх туршлагаа бусадтай хуваалцдаг бол, зарим нь манай бизнесийн бодит боломж бололцоог олж мэдмэгцээ бизнесийн гараагаа гэрээсээ амжилттай эхлүүлдэг.
  • Хамгийн чухал зүйл болох өөртөө, өөрийнхөө эрүүл мэндэд илүү цаг зарцуулна. Өөрийн гэсэн биенестэй болох боломжийг танд олгодог. Ингэснээр та өөрөө өөрийнхөө эзэн байж, цаг заваа өөрөө зохицуулна. Үлдсэн орлогоороо та санхүүгийн эрх чөлөөг мэдэрч эхлэх болно. Форевер Ливин Продактсийн эрүүл мэнд, гоо сайхны онцгой бүтээгдэхүүнүүд болон баталгаатай бизнесийн боломж нь сая сая хүмүүсийн хүсэмжилдэг тэр л урт удаан амьдрал, санхүүгийн эрх чөлөөг танд бэлэглэнэ.
  • Хамгийн дээд зэрэглэлийн, чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэнэ.Форевер Ливин Продактс нь 100% байгалийн гаралтай, цэвэр зуун настын шүүсээр хийсэн олон төрлийн тэжээлийн бүтээгдэхүүнийг та бүхэнд хүргэдэг. Өөрсдийн талбайдаа тарьж ургуулсан зуун настаа гар аргаар хурааж, цэвэр байдлаар нь нэн даруй гаргаж авсан залуу харагдуулах нүүрний бүтээгдэхүүнээс авахуулаад амттай, антиоксидантаар баялаг ундаа хүртэлх манай зуун настын бүх л бүтээгдэхүүн таны биеийг гаднаас нь ч, дотроос нь ч эрүүлжүүлдэг.
  • Цалингийн хэмжээ хязгааргүй. Маш их орлого олох боломжтой.Таны олох орлогонд хязгаар гэж үгүй. Та хэдий чинээ шаргуу ажиллана, төдий чинээ ихийг олно. 
  • Мөнгөн хуримтлалтай болно. Олон жилийн туршид танд үр ашгаа өгнө. Олон шатлалт маркетингийн стратегийн хамгийн ололттой тал нь олон жил хэрэглэх хангалттай орлого олж болох явдал юм. Та Форевер Ливин Продактсд элсүүлсэн дистрибютерийнхээ тооноос хамаарч шимтгэл байнга авахын зэрэгцээ хичээл зүтгэлийнхээ үр шимийг тасралтгүй хүртэх болно.
  • Нэгэнт хүрсэн төвшин буурахгүй. Та идэвхи муутай ажилласан ч гэлээ албан тушаал буурна гэж санаа зовох хэрэггүй. Таны доор ажиллаж байгаа хэн ч албан тушаал дэвших бол та ч мөн адил дэвших учиртай.  
  • Санхүүгийн тал дээр бат бөх. Хурдацтай өсөлт амжилттай ирээдүйн томоохон илрэл. Тус компаний өдийг хүртэлх хугацааны өсөлтийн хүснэгт, борлуулалтын тоо баримттай танилц.
  • Олон жилийн туршид тогтвортой, өсөлттэй оршин тогтнож байна.Хэдий чинээ олон жил үйл ажилллагаагаа явуулна, төдий чинээ компани туршлага хуримтлуулж, тогтвортой болж ирдэг. Аливаа компаний дор хаяж сүүлийн 5 жилийн өсөлт болон хүчтэй удирдлагынх нь талаарх мэдээ баримттай танилцах хэрэгтэй. Форевер Ливин Продактс  35  жилийн турш бизнесээ амжилттай явуулж байна. 
  • Орлогын олон эх үүсвэрийг танд нээж өгнө. Нэг чухал давуу тал нь та мөнгө олох олон боломжийг эдлэх боломжтой болдогт оршино. Сайн компани олсон ашгаа хувааж, удирдлагын төвшинд ахих боломжийг нээж, олон урамшууллыг өгдөг.
  • Өргөн хэрэглээний бүтээгдэхүүнтэй учир зах зээлд явцуурахгүй.Маш олон хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэгцээнд нийцсэн олон төрлийн бүтээгдэхүүнтэй.
  • Тусламж үйлчилгээний өргөн цар хүрээтэй сүлжээтэй.  Таны амжилт манай компаний амжилтын хамгийн том илэрхийлэл.  Сайн компани сайн сургалт, дамжаа, урамшуулал, тусламжийн төв зэргээр хангадаг.
  • Өөрийн зарцуулсан хөдөлмөр, үйл ажиллагаанаас олох ашгаа өөрөө өдөр тутамдаа хянах боломжтой. Веб сайт ашиглан өөрийн мэдээллээ тухай бүр шалгах бололцоогоор хангагдсан.
  • Олон улсад танигдсан бизнестэй. Олон улсын тавцанд үйл ажиллагаагаа явуулж байгаа компани тогтвортой бизнес, хурдацтай өсөлт, ажлын арвин туршлагатай байдаг.

Олон үет маркетинг



Одоогоор дэлхий дээр сүлжээний 4 төрлийн маркетинг ажиллаж байна.
  • Нэг үет - unlevel marketing
  • Бинар - binary marketing
  • Матриц - matrix marketing
  • Шаталсан - brearaway marketing

Нэг үет маркетинг бол сүлжээний маркетингийн анхны систем юм. Одоо энэ системээр ажилладаг цөөхөн компани байдаг.

Бинар систем бол 1-р эгнээний хүнийг 2-оор хязгаарладаг. Өөрөөр хэлбэл та баруун зүүн талдаа нэг нэг салаатай гэсэн үг. Энэ маркетингийг хүнд тайлбарлаж өгөхөд хялбар байдаг тул сонссон хүн хамтрах шийдвэр амархан гаргах магадлалтай. Багийн бүтэц нь пирамид хэлбэртэй. Баг тус бүрийн пирамидийн орой дээр байгаа цөөхөн хүнд ашигтай, пирамидийн суурийг бүрдүүлэгч олонд хохиролтой байдаг. Ихэнх луйварчид энэ системийг ашигладаг.

Матриц систем нь 1980-аад оны дунд үеээс үүссэн бөгөөд 3х5, 4х5, 5х5 гэх мэтчилэн томьёолж болох бүтэцтэй байдаг. Өөрөөр хэлбэл 1-р эгнээг 3, 4, 5, 7 хүнээр хязгаарлах бөгөөд гүнрүүгээ ч хязгаарласан нь байдаг. Бинар системээс үүсэлтэй энэ маркетинг нь луйврын үйл ажиллагаанд ихээр ашиглагддаг тул шүүмжлэлд байнга өртөж байдаг. Матриц систем нь байнга идэвхитэй байхыг албаддаггүй учир хүнийг "унтаа байдал"-д амархан дасгадаг. Ийм маркетингтай сүлжээнээс өндөр амжилттай хүн олон төрдөггүй.

Шаталсан буюу Олон үет маркетингийн систем нь танд ямар нэг хязгаарлалт тавьдаггүй. Таны 1-р эгнээнд хэдэн ч хүн байхыг зөвшөөрнө, бүр дэмжнэ. Танай багийн гүнд ч хязгаарлалт байхгүй. Одоогоор дэлхий хэмжээнд ажиллаж байгаа 4500 гаруй сүлжээний компаниудын 10 орчим хувь нь олон үет маркетингийг ашиглаж байна.

World Federation Direct Selling Association буюу Дэлхийн Шууд Худалдааны Нийгэмлэг (WFDSA) бинар болон матриц системийг буруутган олон түмэнд сэрэмжлүүлэн анхааруулсан нь цөөнгүй бөгөөд нэг үет болон олон үет маркетингийг олон арван шалгуураар шалган тэнцүүлж сайшааж байдаг.

Олон үет маркетинг өөрөө, дотроо урамшууллын олон хэлбэр, хувиараа ялгагдах загваруудтай. Нийтлэг шинж нь хувь хүний чадвар, онцлог талыг идэвхитэй дэмждэг.

Бие дааж ажиллах чадвартай, лидер шинж чанартай хүмүүс илүүтэй "олон үет маркетинг"-аар ажиллах чадвартай байдаг.

Сүлжээний маркетингаар ажиллах нь



Сүлжээний маркетингаар ажиллах үед борлуулагчийн цалин урамшуулал огцом өсөлттэй байдаг. Шалтгаан нь бараа бүтээгдэхүүний рекламд зарцуулах мөнгийг тухайн бүтээгдэхүүнийг шууд борлуулсан хүнд олгож байгаатай холбоотой. 

Рекламын үнэ хэр их мөнгө болохыг тоймлох гээд үзье. Бүтээгдэхүүний сайн чанар, давуу талыг мэдэхгүй бол түүнийг хүн худалдаж авч хэрэглэхгүй. Тиймээс хүнд таниулж ойлгуулахад реклам, танилцуулга, сурталчилгаа чухал шаардлагатай. Гэтэл рекламын үнэ, нийт зардал маш өндөр өртөгтэй байдаг. Бас их мөнгө зарцуулсан хэрээр хэрэглэгчдэд үр дүнтэй нөлөөлнө гэж үзэх аргагүй. Хэрэглэгчийн хувирамтгай хүсэл, өрсөлдөгчийн байнгын сурталчилгаа нь тайвшрах, мөнгө хэмнэх, сэтгэл ханах боломж олгодоггүй. Чухам ийм шалтгаанаар бүтээгдэхүүнийг байнга сурталчилж, эерэг талыг нь тодотгон тайлбарлаж, хэрэглэж үзэхийг санал болгож байх шаардлагатай байдаг. Энэ байнгын үйл ажиллагааны зардал бага байна гэж байхгүй. Яагаад вэ гэвэл энэ ажлыг хэн нэг хүн л хийнэ шүү дээ. Тэр хүнд цалин, хөдөлмөрийн хөлс төлөх ёстой. Ямар ч цалинтай байсан тэр хүнийг чин сэтгэлээсээ хийх эсэхийг мэдэх аргагүй. Чин сэтгэлээр хийгээгүй ямар ч ажил сайн болдоггүй. Тэгэхээр хяналт хэрэгтэй. Хяналтыг шударга эсэхийг шалгах хэрэгтэй. Дамжлага бүр зардалтай.

Тэгвэл энэ бүх зардлыг хаашдаа зарцуулах юм бол үр дүнтэй байх талыг нь бодъё. Сүлжээний маркетингаар ажиллах хүн сайн дураараа, өөрийн саналаар бүтээгдэхүүнийг сурталчилж байдаг. Учир нь бүтээгдэхүүний борлуулалт бүрээс тухайн хүнд урамшуулал тооцогдож байдаг. Хийж байгаа үйлдэл, хөдөлгөөн бүрийн нь ард мөнгө байгааг мэдэж байгаа хүн урам зоригтой, итгэл үнэмшилтэй, тууштай ажиллах нь гарцаагүй. Тийм хүнийг хянах, шалгах шаардлага гарахгүй. Учир нь алдаа гаргавал тухайн хүний урамшуулал багасна, өөрт нь ашиггүй.

Өөрийн гэсэн бизнестэй болоорой



Эрсдэл багатай, эд хөрөнгө олох хязгааргүй боломжтой, гэрээсээ бизнесээ удирдаж болдог өөрийн гэсэн бизнестэй болоорой! Гэртээ өөрийн гэсэн бизнес эхлүүлэх нь таны бодож байгаагаас хялбар. Учир нь Форевер Ливин Продактс таны амжилтанд хүрэх алхам бүхнийг зааж чиглүүлнэ. Та хурдацтай өсөж байгаа үйлдвэрлэлийн салбарт баталгаатай, өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг олонд түгээх замаар хувийн бизнесээ гэрээсээ удирдана. Форевер Ливин Продактс танд цаашид яах ёстой талаарх зохион байгуулалтыг тайлбарлаж өгч, таны бизнест туслалцаа үзүүлдэг. Харин та ажлаа л урам зоригтой үргэлжлүүлэх хэрэгтэй.

Хувийн бизнесээ эхлүүлнэ гэдэг сүрдмээр сонсогдож магадгүй юм. Гэхдээ алхам тутамд тань бид туслах болохоор, бид таныг, гагцхүү амжилтанд хүргэхийн тулд тантай хамт байгаа гэдгийг та мэдэх болно. Хэрвээ танд санхүүжүүлэгч байхгүй бол бид, таны байгаа газарт танд мэргэжлийн чиг баримжаа, тусламж үзүүлэх хүнийг танд олж өгнө. Үүнээс гадна бид таныг гайхалтай сайн сургалтын материал, номын сан, архиваар хангадаг. 

Бидний та бүхэнд санал болгож буй энэхүү хосгүй биенесийн боломж нь эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийлгүйгээр гэртээ бизнесийн гараагаа эхлүүлэхэд тань туслах замаар дээрх зүйлийг бүгдийг нь биелэх боломжтой болгодог. Та байнгын өсөн нэмэгдэх цалин хөлс авч, итгэхийн аргагүй олон урамшууллын эзэн болж ирээдүйдээ санхүүгийн талаар санаа зоволгүй сайхан амьдрах болно. Түүнчлэн таны орлогын хэмжээнд хязгаар гэж үгүй. Хэр их шаргуу хөдөлмөрлөнө, төдий чинээ ихийг олно. Цалингийн хязгаар гэж үгүй. Боловсролын үнэмлэх, мэргэшил шаардлагүй. Өөр ажлын санал ийм байхыг та ер нь үзсэн үү? 

Форевер Ливин Продактс танд яаж илүү их цаг зав, санхүүгийн хараат бус байдал, таны гэр бүлд илүү гэрэл гэгээтэй ирээдүйг авчирдаг болохыг мэдэхийг хүсч байвал та яг зөв газраа иржээ! Та манайд дистрибютерээр элсмэгц манай Форевер Ливин Продактсийн гэр бүлийн гишүүн болдог. Манай Форевер Ливин Продактс зар сурталчилгаанд үргүй зардал гаргаж, супермаркетийн лангуу болгонг бараа бүтээгдэхүүнээрээ дүүргэдэг тийм олон сая долларын компани биш ээ. Бидний бизнес бол та! Манайд элсэхэд ямар ч төлбөргүй бөгөөд үнэтэй хөрөнгө оруулалт ч хийх шаардлагагүй. Та манай үнэхээр гайхалтай бүтээгдэхүүнүүдийг хямдруулсан үнээр байнга түргэн шуурхай авах болно. Сургалтын материал, амжилтанд хүрэх төлөвлөгөө боловсруулах, таны захиалга хийх зэрэгт бид тусална. Гагцхүү үүний хариуд таны хийх зүйл бол өөрийнхөө ирээдүй, өөрийнхөө хүсэл зорилгодоо тууштай байж чадах таны амлалт юм. Энэ бол дахин олдохгүй алтан боломж шүү!

“Өөр хаа ч байхгүй алтан боломжуудыг” эдлэхийг хүсч байвал Форевер Ливин Продактсд яг одоо элсээрэй. Гишүүнээр элсэхэд эрсдэлгүй, гишүүнчлэлийн хураамж төлөхгүй, сар болгоны хураамж төлбөргүй, мөн таныг заавал худалдаж аваач гэж шахаж шаардахгүй. Гагцхүү манайд элссэнээр гайхалтай сайн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх боломжтой болохын зэрэгцээ эрүүл саруул, элбэг хангалуун, амгалан тайван ирээдүйг танд өгч чадах тэрхүү амьдралыг тань өөрчилж чадах алтан боломжийн эзэн болох болно.

Та өөрөө өөрийнхөө хувь заяаны эзэн. Та хийсэн бүх зүйлээсээ өөрөө л хувь хүртэнэ. Та өөрөө өөрийнхээ эзэн болсноор эрх чөлөөг эдэлж, уян хатан цагаар ажиллахын зэрэгцээ хамгийн гол нь татварын гайхалтай давуу эрхүүдийг эдлэнэ. Форевер Ливин Продактсийн дистрибютер болсноор таны амжилтанд хүрэх нь хялбар болж, таны ирээдүй найдвартай гарт орлоо гэсэн үг. Та өөрийнхөө баг хамт олны амжилтаас бас давуу боломж эдлэнэ. Учир нь тэдний амжилт таны ч бас амжилт шүү дээ!  

Онлайнаар үйл ажиллагаагаа явуулдаггүй, уламжлалт хэв маягтай бизнес эрхлэхэд олон арван мянган доллар хэрэгтэйн зэрэгцээ эргэн төлж дуусах гэж олон арван жил шаардагддаг банкны зээлийг бүр дурдаад ч хэрэггүй. Харин Форевер Ливин Продактсийн гэрээсээ явуулж болдог бизнес эрхлэхэд ердөө хэдхэн зуун доллар л шаардлагатай. Та ажилчин авах шаардлагагүй. Тэтгэмж ч өгөх шаардлагагүй. Танаас урсгал зардал ч гарахгүй. Эцэст нь энэ бүхэн танд өөрийн гэсэн бизнесээ эрхлэх бүрэн боломжийг олгож байгаа юм.

Форевер Ливин Продактс нь олон шатлалт маркетингийн бүтэц, зохион байгуулалттай компани. Удирдлагын энэ бүтэц нь та бүхнийг манай маркетингийн болон борлуулалтын гол ажиллах хүчин болж ажиллах боломжийг олгох зорилготой. Бид уламжлалт сурталчилгааны аргад олон мянган доллар зарцуулахын оронд Форевер Ливин Продактсийг бусдад таниулж, түгээж буй танд цалин өгдөг. Энэхүү олон шатлалт маркетингийн бүтэц нь уламжлалт арга барилтай бизнесүүдийн танд өгч чадаагүй олон давуу зүйлийг танд өгнө.

Форевер Ливин Продактс энэхүү гайхалтай боломжоос амьдралаа дээшлүүлэх хүсэлтэй тэдгээр хүмүүст эрүүл бие, эд хөрөнгийг арвижуулах хосгүй боломжийг олгодог. Хэрэв танд өөр баримт нотолгоо хэрэгтэй бол Фореверийн мөрөөдлөөр өдөр бүр амьдарч яваа манай сая сая дистрибютераас асууж лавлаарай.

Сүлжээний маркетинг



Сүлжээгээр өргөн хэрэглээний бараанаас эхлээд тансаг хэрэглээний үнэт зүйлс ч борлуулагддаг. Энэ нь бизнесийг сүлжээгээр хийж байгааг харуулж байгаа ч үнэндээ бизнест сүлжээний маркетинг ашигласан хэрэг. Сүлжээний маркетинг гэдэгт англи үг болох "multilevel marketing" гэдгийг хөрвүүлж (орчуулж биш) ойлгож байна.
 
Multilevel marketing буюу "MLM"-ийг дэлхийн алдартай олон компаниуд бизнестээ ашиглаж байна. Colgate-Palmolive, Xerox, Lipton, Ford, Master card, Gillet, Toyota, Dell computers зэрэг нь энэ тал дээр аль хэдийн амжилт олжээ. Тэдний бүтээгдэхүүний борлуулалтын талаас илүү хувь нь сүлжээгээр хийгдэж байна.

Сүлжээний маркетинг анх АНУ-д үүсч хөгжсөн бөгөөд хөгжлийн 4 үеийг туулаад байна. 
  • Нууцлагдмал үе        (1934-1959)
  • Эхэн үе                      (1959-1975)
  • Нийтийн үе                (1979-1999)
  • Даяарчлагдсан үе     (1999-ээс хойш)
Сүлжээний маркетингийн хөгжлийн явцад маш их бэрхшээл тохиолдож байсан ба цагдаа, шүүхийн мөрдлөгт хүртэл өртөж байсан. 1975 оноос АНУ-ын Засгийн газар 4 жилийн турш судалгаа болон мөрдлөг явуулсны эцэст "Сүлжээний маркетинг бол цэвэр бизнес юм" гэдгийг тогтоож, нотолж, хүлээн зөвшөөрсөн түүхтэй.

Сүлжээний маркетингаар ажиллах нь бизнес эрхлэгч болон худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааны өөр нэгэн шинэлэг хэлбэр. Ажил эрхэлж буй аргуудын л нэг. Энд зориудаар бодож олсон луйврын шинж чанартай зүйл огт байхгүй. Үндсэн зарчим нь, худалдааны төлөөлөгч буюу бараа борлуулахад шууд оролцож буй хүндээ илүү их ашиг өгөх үүднээс шаталсан урамшуулалт төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа явдал юм. Та хэдий чинээ сайн ажиллана, төдий чинээ их цалин авна. Ердөө л энэ.

Сүлжээний маркетингаар ажиллах нь танд маш их боломжийг нээж өгдөг. Өөрөөр хэлбэл маш их эрх чөлөөг мэдрүүлнэ. 
  • Та бизнесээ өөрийн хүслээр зохион байгуулж болно
  • Та бизнесээ өөрийн дуртай газраа хийж болно
  • Та бизнесээ өөрийн боломжит цагтаа хийж болно
  • Та бизнесээ өөрийн хүссэн цагаар үргэлжлүүлж болно
  • Та бизнесээ өөрийн төсөөлж чадах хэмжээгээр өргөжүүлж болно
  • Та бизнесээ өөрийн эрх ашигт бүх талаар нийцүүлж ашиглаж болно
  • Та бизнесээ өөрийн үзэл бодлын илэрхийлэл болгож болно